Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр ихэнх нутгаар 3-р сарын сүүлээр ажиглагддаг дулаан температур ажиглагдлаа

2021 оны 02 дугаар сарын 15-ны 08 цагаас 02 дугаар сарын 22-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Хур тунадас: 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд  баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-8.3 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Дорнодын Дашбалбарт 8.3 мм, Гурванзагалд 4.0 мм, Увсын Зүүнговьд 6.0 мм, Баруунтуруунд 4.0 мм, Дорнодын Халхгол, Хөвсгөлийн Цагааннуурт 5.7 мм, Хөвгөлийн Жаргалант, Баян-Өлгийн Даянд 3.0 мм, бусад хэсгээр 0.0-2.8 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Завхан, Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг,  Баян-Өлгий, Архангайн баруун хэсэг, Увс, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 1-25 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Сэлэнгийн Бугантад 25 см, Хөвсгөлийн Цагааннуурт 22 см, Увсын Баруунтуруун 19 см, Завханы Баян-Уул, Сэлэнгийн Хүдэрт 18 см, Увсын Зүүнговь, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Сүхбаатарын Асгат 16 см, Увсын Давст, Цагаанчулуутад 15 см, Завханы Тэс, Яруу, Сүхбаатарын Түмэнцогт 14 см, бусад хэсгээр 1-13 см зузаан цасан бүрхүүлтэй байна.

Агаарын хамгийн их температур: 18-наас ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -12....-18 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангийн тал нутгаар -3...-11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг болон цас багатай, энгэр ээвэр газраар +9...+16 градус, бусад нутгаар +8....-1 градус байв. 

Агаарын хамгийн бага температур: Хугацааны дунд үед ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -22...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангийн тал нутгаар -17...-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар +6...-4 градус, бусад нутгаар -6...-15 градус, хугацааны эхэн болон сүүлчээр хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхголын голын хөндийгөөр -25....-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар -20...-25 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар -0....-11 градус, бусад нутгаар -12...-21 градус  байв. 

Cалхи: Хугацааны эхээр секундэд 7-12 метр, 18,19-нд говь, тал, хээрийн нутгаар, 20-21-нд зарим газраар секундэд 16-18 метр, түр зуур секундэд 22-30 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурсан байна. 

Улаанбаатар хот орчмоор: 15, 21-нд 0.0-0.4 цас орсон. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 21-нд секундэд 7-12 метр хүрч ширүүссэн байна. Хугацааны эхэн болон сүүлчээр шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21...-27 градус, бусад хэсгээр -19...-22 градус,  өдөртөө -8...-13 градус, хугацааны дунд үеэр дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12...-15 градус, бусад хэсгээр -7...-11 градус,  өдөртөө +6...0 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/03/02

11 цаг

-9 15
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2021/03/02

-1 30
O
CF
Үүлшинэ

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store